
“Бид ойрын хэдэн долоо хоногоос дэлхийн зах зээлд их хэмжээний зэс экспортлохоор төлөвлөж байна” хэмээн Хятадын томоохон зэс үйлдвэрлэгч компаниудын нэг мэдэгдсэн байна.
Хятадын дотоодын зах зээлд зэсийн эрэлт буурсан учир зэс экспортлохоор шийдсэн гэж сонинд тэмдэглэжээ. Хятадын зэсийн нөөц түүхэнд байгаагүй их хэмжээнд хүрсэн гэнэ. Харин дэлхийн зах зээлийн зэсийн нийлүүлэлт ойрын үед багассан юм. Гэхдээ ойрын хэдэн сард дэлхийн зах зээлийн зэсийн үнэ буурах хандлагатай байгааг сонинд дурдсан байна.
Н.ТУНГАЛАГ