Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

NFC гэж юу вэ?

NFC (Near Field Communication) нь богино зайн радио долгионы
дамжуулалт хийдэг технологи бөгөөд хэдхэн сантиметр зайд л холбогддог.
NFC нь RFID технологи дээр суурилсан бөгөөд ISO/IEC 18000-3
стандартын дагуу 13.56 MHz давтамж үүсгэж зайнаасаа хамаарч 106
kbit/секунд ээс 424kbit/секунд хурдтайгаар мэдээлэл дамжуулдаг.

Энэхүү технологийг ашиглаж утаснаас утсанд контакт, зураг, видео,
event, газрын зургийн байршил, электрон нэрийн хуудас зэргийг
дамжуулахаас гадна төлбөр тооцооны системд ашиглах боломжтой юм. 

Төлбөр тооцонд хэрэглэх

Үүнийг төлбөр тооцооны системд хэрэглэсэн хамгийн тод жишээ бол
Google Wallet юм. Google Wallet нь кредит карт болон loyalty картны
мэдээллээ виртуал түрийвчиндээ хадгалж аваад дараа нь NFC дэмждэг
төхөөрөмжүүдэд мэдээллээ дамжуулж төлбөр тооцоо хийдэг. Үүнийг Герман,
Австри, Латви -д туршиж ашиглаж байгаа бөгөөд Хятад автобусны төлбөр
тооцоо хийхэд ашиглаж эхлээд байгаа. 

Bluetooth технологиос юугаараа ялгаатай вэ

  • Bluetooth-г бодвол илүү хурдан холбогддог. 
  • Хослох буюу pair хийлгүйгээр холбогддог. 
  • Тог бага зарцуулдаг
  • Тоггүй буюу Smart credit cart болон smart poster -с мэдээлэл авдаг. 
  • Bluetooth ээс бага хурдаар мэдээлэл дамжуулдаг
  • Bluetooth ээс бага зайд мэдээлэл дамжуулдаг

Нууцлал хамгаалалт

Өөртөө нууцлал хамгаалалт гэсэн ямар нэг юм байхгүй бөгөөд энэхүү
технологийг ашиглаж байгаа програм хангамж л нууцлал хамгаалалтаа
шийднэ. 

  • Төлбөр тооцооны хэрэгсэлд ашиглагдах үедээ кодыг Encrypt хийж үүссэн кодыг жиших замаар хэрэглэдэг
  • Маш ойрын зайд л дамжуулалт хийгддэг болохоор энэ нь нэг талаар хамгаалалт болдог

Зөвхөн NFC дэмждэг төхөөрөмжүүдтэй холбогдохоос гадна NFC Tag наас мэдээлэл уншдаг.

NFC Tag гэж юу вэ

Өөр дээрээ багахан хэмжээний мэдээлэл хадгалах зориулалттай
тоггүйгээр ажилладаг чип юм. Үйлдвэрлэлийн өртөг маш хямд бөгөөд сэтгүүл
болон бусад сурталчилгааны материалд ихэнхдээ вэбийн хаяг, эсвэл WIFI
сүлжээний нууц үг гэх мэт мэдээлэл хадгалж ашигладаг. 

NFC таг нь дотроо мэдээлэл хадгалах багтаамжаас хамаарч нэлээн
хэдэн төрөл байдаг бөгөөд UltraLight таг нь 41 тэмдэгт хадгалдаг бол
NTAG203 нь 132 тэмдэгт хадгалдаг. 

5623338126_37b84967f4.jpgMifare-Ultralight-NFC-Tag-for-Mobiel-Payment.jpg
  

NFC Tag-н мэдээллийг сольж болох уу

Нэг хэвлэгдсэн бол солих боломжгүй

NFC таг нь QRCode , Microsoft Tag -аас юугаараа ялгаатай вэ

qrcode, mstag гэж юу болох талаар манай өмнөх нийтлэлээс үзнэ үү. 

  • Илүү хурдан алдаа мадаггүй уншдаг. Qrcode -г уншуулах гэж нэлээн юм болдог бол энэ технологи ингэхгүй. 
  • Камер шаардлагагүй
  • Юмны цаана далд байгаа байдлаас уншина. Жишээлбэл түрийвчин дотроосоо уншуулах
  • Дутагдал: бага мэдээлэл хадгална
  • Дутагдал: хэвлэлийн зардал арай их

NFC хэрэглээ

NFC -г ухаалаг утсанд ашиглахад тог маш бага зарцуулдаг
болохоор байнга асаалттай байлгахаас гадна хурдан уншдаг чанарыг нь
ашиглаж доорх байдлаар хэрэглэж болно.

Таны утас цоожтой байсан ч хамаагүй утсаа таг-нд хүргэ.

5622750799_c571b58669.jpg 

Ингээд таны утас тагийг унших болно

5623338898_d450431696.jpg

  • Гэр, office, машин болон бусад газруудад нэг нэг таг байршуулна.
    Ингээд гэртээ ирэх үедээ утсаа таг-н дээрээ нэг хүргээд л таны утас
    гэртээ байгаа төлөвт шилжинэ. Энэ үед та утаснаасаа гэртээ ойрхон
    дэлгүүр болон бусад зүйл хайж болно. Утасныхаа хонхыг гэртээ байгаа
    төлөвт шилжүүлнэ. lg-optimus-tag-crop (1).jpeg
  • WIFI үйлчилгээ үзүүлдэг ресторан цайны газар wifi нууц үгээ таг-тай хоолны цэс хийж болно. 
  • Түлхүүрийн оосорт мэдээлэл хадгалах. Хэрэв вэб сайтын сурталчилгаа
    хийх гэж байгаа бол NFC tag -тай түлхүүрийн оосор тараах хэрэгтэй. 
  • Машинаа асаах түлхүүр болгож ашиглана. Сүүлийн үеийн машинууд энэхүү технологийг дэмждэг болсон.
  • Зочид буудлын өрөөний хаалга онгойлгох систем
  • NFC -тэй компьютерт нэвтрэх. Нууц үг оруулахын оронд утсаа мэдрэгч төхөөрөмж хүргээд л компьютер тань нээгдэх болно.
  • NFC дэмждэг WIFI rooter -тэй бол нууц үг цээжлэх шаардлагагүй.
    Зүгээр л утсаа router-т нэг хүргэчих. Тэгээд л wifi нууц үгээ авчихна.
    Энэ тохиолдолд wifi-нхаа нууц үгийг өдөр болгон өөрчлөгддөг зарчмаар
    зохицуулж болно. 
  • Bluetooth чихэвч, speaker дээрээ нэг утсаа хүргээд л холбогдчихно. 
  • Утсаа хооронд нь холболж тоглох
  • Утасны програмаас програм хооронд мэдээлэл дамжуулах
  • iPhone 4s болон түүнээс өмнөх хувилбарт зориулсан NFC дэмждэг гэр
    байдаг бөгөөд тэрний тусламжтайгаар NFC ашиглах боломжтой. Дараагийн
    iPhone өөртөө NFC дэмждэг болно гэсэн цуу яриа байгаа. 
  • Мөн төлбөр тооцооны маш олон салбарт ашиглаж болно.
Эх сурвалж: http://www.smartphone.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж