-Олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээндээ оролцохоор манай чөлөөт бөхийн баг тамирчид эх орноосоо мордлоо. 2012 оны 5 дугаар сар 4- 6-нд Финляндын Хельсинк хотноо болох энэхүү тэмцээний 55 кг-ийн жинд МУГТ Б.Наранбаатар, 60 кг-ийн жинд ОУХМ Г.Мандахнаран, 66 кг-ийн жинд ОУХМ Б.Батзориг, 84 кг-ийн жинд спортын мастер О.Үйтүмэн, 96 кг-ийн жинд ОУХМ Д.Хүдэрбулга нар оролцох юм.
-Түүнчлэн эмэгтэй боксчид маань энэ сарын 9-16-нд Хятадын Чуньчин хотноо болох ДАШТ-нд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Энэ тэмцээн нь тэдний эрх авах сүүлчийн боломж билээ.
-Лондонгийн олимпийг угтаж, тамирчдынхаа амжилтыг сар бүр дүгнэх, урамшуулах зорилгоор Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Рио Тинто компани, UBS телевиз, www.sportnews.mn онлайн сэтгүүл хамтран зохион байгуулж буй Сарын шилдэг тамирчин шалгаруулах арга хэмжээний 4-р сарын шилдэгт нэр дэвшигчдийн нэрс тодорчээ. Олимпийн эрхээ авсан Н.Төгсцогт, Б.Түвшинбат (бокс), П.Өнөрбат, О.Бурмаа, С.Бямбацэрэн, Д.Отгонцэцэг (чөлөөт бөх), жүдо бөхийн азийн аварга болсон П.Лхамдэгд, М.Уранцэцэг нар сарын шилдэгт нэр дэвшжээ.
-Олимпийн наадмын мөнгөн медальт, өнгөрсөн жил Шанхайд болсон ДАШТ-нд алтан медаль хүртсэн, Норвегийн олимпийн хамгийн том найдвар усанд сэлэгч Дэйл Оэн АНУ-д харамсалтайгаар амиа алджээ. Түүний биеийг зочид буудлын угаалгын өрөөнөөс олсон байна. Олон улсын олимпийн хороо, Олон улсын усан спортын холбоо эмгэнэл илэрхийлсэн байна.
-Лондонгийн олимпийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээний сугалаа болсон байна.
А хэсэг | Б хэсэг |
Аргентин | Австрали |
Франц | Бразил |
Тунис | Хятад |
АНУ | Их |
Эрх авах тэмцээн 1 | Испани |
Эрх авах тэмцээн 2 | Эрх авах тэмцээн 3 |
А хэсэг | Б хэсэг |
Ангол | Австрали |
Хятад | Бразил |
АНУ | Их |
Эрх авах тэмцээн 1 | ОХУ |
Эрх авах тэмцээн 2 | Эрх авах тэмцээн 3 |
Эрх авах тэмцээн 4 | Эрх авах тэмцээн 5 |