Женнифер Лопезийг харджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Женнифер Лопезийг харджээ

Өдгөө 42 настай дуучин Женнифер Лопез бусдын анхаарлыг өөртөө татах дуртай нэгэн билээ.

Тэрээр саяхан Лос-Анжелес хотод болсон хэвлэлийн бага хуралд ирэхдээ могой ороосон даашинзаар гангарсан гэнэ. Даашинзаараа анхаарал татсан Лопез дуучин Энрике Игласиастай тоглоом наргиа хийж, тэврэлдэн зургаа татуулж байжээ.

Женнифер Лопез, Энрике Игласиас болон дуэт дуучин Висин, Яндель нар энэ зун хамтарсан аялан тоглолт хийх болсноо хэвлэлийн бага хурал хийн зарласан юм. Эхний концерт ирэх долдугаар сарын 14-нд Монреалд болох юм.

Энрике Игласиасын найз бүсгүй нэрт теннисчин Анна Курникова тоглолтонд явах эсэхээ шийдээгүй байгаа бол Женнифер Лопезын залуу амраг Каспер Смарт дуучин бүсгүйтэй хамт явахаа шууд л шийдсэн гэнэ. Тэрээр Лопезыг хардаж байгаагаа нуугаагүй ажээ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж