Гадаад ’’шок’’-ын гай | News.MN

Гадаад ’’шок’’-ын гай

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Гадаад ’’шок’’-ын гай

Тєсвийн тодотголыг УИХ дахь намын бvлгvvд хэлэлцэж, эхнээсээ дэмжиж байгаагаа илэрхийллээ. Энэ оны тєсвийг батлахдаа нэг тонн зэсийг 5800 алтыг 900 ам.доллараар тооцож баталсан. Дэлхийн зах зээл дээр зэсийн vнэ ханш эрчимтэй буурч байгаа. Єчигдрийн байдлаар, Лондоны металлын бирж дээр нэг тонн зэс 7067.5, алт 1185 ам.долларын ханштай байв. Цаашид зэсийн vнэ огцом буурахгvй, харьцангуй тогтвортой байх болов уу гэсэн таамаглалыг Сангийн сайд С.Баярцогт дэвшvvлээд байна.

УИХ дахь АН-ын бvлэг тєсвийн тодотголыг дэмжихдээ зэсийн vнийг одоо байгаа дундаж vнээр нь тооцож батлаад зєрvvг тєсвийн орлогод vлдээе гэж шийджээ. Мєн Тєсвийн тогтворжилтын тухай хуулийн дагуу дээрх зєрvv мєнгийг "Хvний хєгжлийн сан"-д тєвлєрvvлж хєрєнгє оруулалтад зарцуулна. "Ирэх аравдугаар сараас эхлэн цалин, тэтгэвэр нэмэх болсон учир зэсийн vнийг одоо байгаа зах зээлийн бодит орлогоор тооцох нь зvйтэй" гэдэг дээр УИХ дахь намын бvлгvvд тохироод байгаа гэнэ.

Гэвч дээрх мєчлєгийн шийдлийн цаана зэсийн vнийг доогуур баталж, дэлхийн зах зээл дээр ханш нь чангараад "мєнгє унавал" нийгмийн халамжийн чиглэлээр зарцуулах нэг л сонирхол дээр нэгдэж байгаа нь харагдаж байна. Энэ бол "Голланд євчин"-ий эхний шинж тэмдэг. Vvнд нэрвэгдэхгvй байхыг Монголд санаа зовинсон дэлхийн эдийн засагчид эртнээс, анхааруулсаар байгаа. Олон улсын санхvvгийн зохицуулагч єнгєрсєн оны аравдугаар сард Монголд ирж, тєсвийн тогтворжилтын талаарх Чили улсын туршлагыг танилцуулсан. Тус улс 2010 оны макро эдийн засгийн тєсєєлєлдєє зэсийн vнийг 5860 урт хугацаанд 4690 ам.доллараар тооцсон байна. Чили улс эдийн засгийн хєгжлийн хувьд Монголтой олон талаар тєстэй, бас манай хоёр орны экспортын орлогын гол эх vvсвэр дэлхийн зах зээл дээр ямар ханштай байгаа нь ч ижил. Тиймээс Монголын парламентын гишvvд удаа дараа газар дээр нь очиж судалж байсан. Харамсалтай нь ирсэн хойноо єєр шийдвэр гаргадаг. Тэдний манайхаас ялгагдах гол онцлог нь богино хугацаанд зєв бодлогоор явсны vр дvнд тус улсын Засгийн газар зээлдvvлэгч болж, сайн цагт хуримтлуулсан хєрєнгєєрєє хэцvv цаг vеийн бэлтгэлээ хангаж сурсан байна. Хууль эрх зvйн орчин нь ч сайн. Тиймээс гадаадын хєрєнгє оруулагчид Чилийг "найдвартай, аюулгvй улс орон" гэж vнэлдэг.

Эрсдэлийн vнэлэмжийн хувьд энэ бол сайн vзvvлэлт. Нєгєєтэйгvvр Чили зэсээс олсон орлогоо хэрхэн зарцуулах талаар манайхаас тvрvvлж алдаж vзээд, онож эхэлж яваа гэдгийг санах хэрэгтэй. Vvнд Чилийн амжилтын vндэс болсон "Тогтворжилтын сан" гэдэгт нь гол учир байна. Энэ талаар манай улстєрчид саяхнаас ярьж эхэлсэн. Чили улс 2006 оны наймдугаар сард Тєсвийн хариуцлагын тухай хуулиа батлахдаа тєсвийн нэмэлт эх vvсвэрийг удирдах зорилгоор "Vндэсний баялгийн сан" байгуулжээ. Энэ сангийн гол зорилго нь тєсвийн зарцуулалт, ялангуяа нийгмийн зардлын хэлбэлзлийг багасгах, тєсвийн бодит орлогыг тодорхойлох эдийн засгийн vйл ажиллагааны мєчлєгийн огцом єєрчлєлт, зэсийн vнэ болон хувьсах бусад хvчин зvйлээс тvvний хамаарлыг бууруулахад чиглэдэг ажээ. Тэр тусмаа эдийн засаг, нийгмийн "Тогтворжилтын сан" нь 2007 онд байгуулагдсан бєгєєд тєсвийн алдагдлыг санхvvжvvлэх, Засгийн газрын єрийг багасгахад голчлон ашиглагддаг байна. Харин Тэтгэврийн нєєцийн сан 2006 онд байгуулагдсан бєгєєд бие даасан асуудал хариуцдаг. Єєрєєр хэлбэл, нэгдсэн суурь тэтгэврийн болон тэтгэвэрт гарсан орлого багатай хvмvvсийн тэтгэврийн шимтгэлийг тєлєх талаарх Засгийн газрын баталгааг санхvvжvvлдэг байх юм.

"Монгол Улсын Засгийн газраас УИХ-д єргєн барьсан Тєсвийн тогтвортой байдлын тухай хууль нь хаврын чуулганаар амжиж хэлэлцэгдэх эсэх нь эргэлзээтэй байгаа. Энэ хуулийг баталснаар тєсвийн тодотгол гэгчийг vгvй хийх ажээ. Ингэснээр vнийн єсєлтєєс бий болсон орлогоо Тогтворжилтын санд шилжvvлээд орлого єсєхийн хэрээр зардлаа нэмэгдvvлэхгvй байх тогтолцоонд шилжинэ. Тиймээс энэ хуулийг л батлаад єгвєл "Голланд євчин"-д нэрвэгдэхгvй байх vндэстэй" гэж Сангийн сайд С.Баярцогт ярьж байна.

Ямар ч байсан Тєсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдвал дээрх зорилгоо хангаж ажиллаж байгаа эсэхэд нь хяналт тавих, хариу нэхэх барьцтай болох ажээ. Нєгєєтэйгvvр vнэхээр орлого єссєний хэрээр зардлаа нэмэгдvvлэхгvй гэсэн амлалт итгэхэд бэрх ч чихэнд чимэгтэй сонсогдож байгаа юм. Энэ бол том ахиц гэдгийг хvлээн зєвшєєрч дэмжих хэрэгтэй.

Дэлхийн банкнаас манай улсын 2009 оны эдийн засгийн байдлыг судлан дvгнэхдээ "Дэлхийн эдийн засгийн хямралын улмаас бий болсон ашигт малтмалын vнийн уналт болон гадаад эрэлтийн огцом бууралт нь Монголын эдийн засагт маш хvчтэй цохилт болсон. Энэхvv гадаад цочрол нь тєсвийн болон гадаад худалдааны алдагдал, банкуудын тайлан тэнцлийн чанарт буй болсон огцом доройтлоор эдийн засаг болон бодлогын орчинд байсан сул талуудыг илрvvллээ" хэмээсэн байдаг.
Харин ирэх жил ийм vнэлгээ авахгvйн тулд Монгол Улс Тогтворжитын сан, тvvний хуультай, зэсийн vнийн зєвлєлдєх хороотой болсон байх хэрэгтэй. Ингэснээр тєсвийн бодлогын бvтцийн тэнцлээ тодорхойлохдоо эрсдэлээ зєв тооцоолж чаддаг болно. Эдийн засгийн vйл ажиллагаа саарсан, зэсийн vнэ буурсан, хєрєнгє оруулалтын єгєєж таамаглаж байснаас багассан vед энэ тооцоо аминд орж, улмаар Дэлхийн банкны нэрлэсэн "сул талууд"-ыг арилгах боломжтой болох юм.

Зарим бvтээгдэхvvний vнийн єсєлтийн албан татварын хуулийн хэрэгжих хугацаа ердєє зургаахан cap гаруйн дараа тєгсгєл болно. Цаашид бодит ашиг, орлогоо зєв тооцож, хуваарилж амьдрахаас биш "луйврын замаар" буюу гэнэт хууль санаачилж, ашгийг нь мєлжих бохир аргаас татгалзах хэрэгэтэй болох нь. Ингэж ажиллахын тулд хуулийн зохицуулалт сайтай байхыг цаг vе, нєхцєл байдал шаардаж байна.

Vндэсний баялгийн сан, Тогтворжитын санг зєв хуультай болгож, зєв хvмvvс ажиллуулбал Монгол Улсад Чилийн нэгэн адил зээлдvvлэгч орон болох, гадаадын хєрєнгє оруулагчдаас "найдвартай, аюулгvй" гэсэн vнэлгээ авах боломж ойрхон ажээ. Єнгєрсєн оны гуравдугаар сард Монголбанк, Сангийн яамнаас хамтран зохион байгуулсан "Экспортлсгч, импортлогчдын хоёрдугаар зєвлєгєєн"-єєс ийм дvр зураг харагдсан. Уг зєвлєлгєєнд оролцсон аж ахуйн нэгжvvд, арилжааны банкныхны хvрсэн гол шийдвэр нь Монголбанктай мэдээлэл солилцох гэрээ байгуулан, гадаад зээлийн мэдээгээ vнэн зєвєєр гаргаж єгч байя гэсэн. Ийм хамтын ажиллагааны дvнд хєрєнгє оруулагчид Монголоос нvvр буруулахгvй нь лав.

Харин дотооддоо тєсвийн алдагдлаа хvч, залиар бус, бодлогоор тогтоон барихаас єєр замгvй. Тєсвийн алдагдлыг бууруулахын тулд хийх ажлын хамгийн эхний алхам бол нийгмийн халамжийн зардлыг бууруулдаггvй юм гэхэд нэмэхгvй байх явдал. Гэтэл энэ талаар нааштай алхам харагдахгvй байна. Одоо хэлэлцэх гэж буй тєсвийн тодотголд мєнєєх л "зvсээ хувиргасан" 76 тэрбум тєгрєг, хvvхдийн мєнгийг "Хvний хєгжлийн сан"-гаас гаргуулчих юмсан гэсэн мєрєєдлvvд бий.

У.Оргилмаа.Улс төрийн тойм сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-08 202.180.218.13

ШВEИЦАРь улсад vйлдвэрлэсэн спиртэн Д буюу спиртэн суурьтай витамин Д3 зарна урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ урьдчилан сэргийлэх зорилгоор хvvхдэд 2-5 долоо хоногтойгоос нь эхлэн 1нас хvртэл н уулгаснаар рахит євчнєєр хэзээ ч євчлєхгvй єдєрт 4 дуслаар уух шингэнд нь юмуу хоолонд нь дусааж өгнө дангаар нь өгч болохгүй Д витамины дутагдалд орж рахит болсон бол 5 дуслаар єгнє витамин дараах тохиолдолд хэрэглэнэ – бага насны хvvхдийн ясны зєєлрєлт сийрэгжилтЖнь хєл майг болох хөлрөх шүд нь ургахгүй байх үс унах гм-ээс урьдчилан сэргийлэхэд – рахитын бvх хэлбэрийн євчнийг эмчлэхэд 1шилийг 3-4 cap ууна 20000тєгрєг yтac99975275 рахит өвчний тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авч болно wwwasuultnet

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж