Монголын сэтгүүлчдийн эвлэлээс өнөөдөр тохиож буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан энэ салбарт олон жил ажиллаж, үгийн уран, үзгийн хурцаар Монгол орныхоо түүхийг бичилцэж буй сэтгүүлчдийг шагналаа. Энэ өдөр “NEWS” агентлаг, “Ардын эрх” сонин, News.mn сайтын сэтгүүлчид мөн энгэр цоолов. “Ардын эрх” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга А.Алтантуяа, Нийгэм, соёл, шуурхай мэдээллийн албаны дарга Л.Нарантөгс, тоймч Ж.Нямсүрэн нар Хэвлэл, мэдээллийн салбарын тэргүүний ажилтан болсон бол сэтгүүлч Б.Энхмандах, орчуулагч-редактор С.Шүр нар Монголын сэтгүүлчдийн эвлэлийн “Ган үзэгтэн” шагнал хүртлээ.
Б.МАРАЛ