Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо Монгол улсад ардчилал, эрх чөлөө шударга ёсыг тогтоохын төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийж ирснээ онцлон тэмдэглэж, дараах мэдэгдлийг сонордуулья.
1. Уул уурхай эрчимтэй хөгжиж, газрын хэвлийн баялаг эдийн засгийн эргэлтэнд орж Монгол хүн баян чинээлэг амьдрах боломжит суурь зөв тавигдаж Монголчууд нийтээрээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зүйн орчинг бүрдүүлэх ажлыг Монгол улсын засгийн газар түүнийг тэргүүлж буй Ерөнхий сайд С.Батболд санаачлан хэрэгжүүлэх үүргээ умартан хувьдаа ашигт малтмал хайгуулын олон лицензийг эзэмшиж, бусдад дамжуулан олгож дам ашиглаж байгаа нь түүнийг “Уул уурхай дахь авилгын загалмайлсан эцэг” болохыг нотлож байна. Бороогийн алт, Таван толгойн “Ухаа худаг”-ийн нүүрсний орд, Оюутолгойн алт, зэсийн орд С.Батболдын ил далд оролцоотойгоор бусдад шилжиж байгааг эрс эсэргүүцэж Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд танд болон таны хамтрагч нартай шударга шүүхийн танхимд уулзана гэдгээ мэдэгдэж байна.
2. Эрх зүйт төрийн тогтолцоо гажуудаж, авилгад идэгдсэн түшмэд, сайд нарын увайгүй үйлдлээс шударга ёс алдагдаж гэмт хэргийн гаралт хэлбэрийн хувьд хэрцгийгээр нэмэгдэж эрдэнэт хүний амь алхам тутамд, өдөр болгон эрсдэж байгаад сэтгэл түгшин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг “Эрх зүйн салбарын авилгын загалмайлсан эцэг” болохыг онцлон тэмдэглэж Таны бүтээн байгуулсан “шоронжсон” Монгол орныг чөлөөлж таньтай болон хамтрагч нартай тань шударга шүүхийн танхимд уулзана гэдгээ хатуу мэдэгдэж байна. “Уул уурхай дахь авилгын загалмайлсан эцэг” Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, “Эрх зүйн салбар дахь авилгын загалмайлсан эцэг” ХЗДХ-ийн сайд, МАН-ын бага хурлын гишүүн Ц.Нямдорж нарыг 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны удирдлагатай “халз” мэтгэлцээнд оролцохыг шаардаж байгаагаа мэдэгдэе.
2012 оны 05 сарын 03