Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй цагдаагийн экс дарга нар Монголын өмгөөлөгчдийн холбооноос танилцуулсан 1000 гаруй өмгөөлөгчөөс тус бүр гурван өмгөөлөгч сонгожээ. Сонгогдсон өмгөөлөгчид өчигдөр хурандаа нартай очиж уулзсан байна. Хэрэв талууд харилцан тохиролцвол шүүгдэгчид хууль ёсны өмгөөлөгчтэй болох юм. Долдугаар сарын 1-ний хэрэгт шүүгдэгчээр татагдан хоригдож буй цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал дөрөвдүгээр сарын 19-нд болохоор товлогдоод байсан ч өмгөөлөгчдийн томилгоог хүчингүй болгосноор тав дахиа хойшилсон. Улмаар Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүгдэгчдэд өмгөөлөгч томилох тухай албан бичгийг энэ сарын 20-нд Монголын өмгөөлөгчдийн холбоонд хүргүүлсний дагуу тус холбооноос ажлын хэсэг гарган, ажиллаж байгаа билээ.
Д.ЖАРГАЛ