Сэтгүүлчид цэнхэр дуулгатан болно

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид цэнхэр дуулгатан болно

Өнөөдөр олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг угтан өнөөдөр “Пума Империал” зочид буудалд зарим сэтгүүлчдийг шагнах шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж өнгөрлөө.

Дээрх ажиллагааг дэмжин “ББМН” гэх бууны сум нэвтэрдэггүй хамгаалалтын тусгай хувцас хэрэгслэлийн хувцас үйлдвэрлэдэгээрээ алдартай компанийнхан ч дэмжин ирж оролцлоо.

Тус компани нь монголдоо анхдагч төдийгүй бууны сум үл нэвтрэх хувцас, хэрэгсэл үйлдвэрлэдэгээрээ ихээхэн онцлогтой аж. Ингээд “ББМН” компанийн захирал Баттулгаас хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах болсон санал сэтгэгдлийг нь сонслоо.

Түүний эрхэлдэг компани нь хамгаалалтын тусгай галд тэсвэртэй, бууны сумнаас бүрэн хамгаалж чаддаг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн хувцас хэрэглэл үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэгээрээ Монголын анхны компани болж чаджээ. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тус компанийн хамт олон хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй нийт сэтгүүлчдийг хамгаалалтын малгай хэрэгслэлээр хангахаар болсноо мэдэгдлээ.

-Танай компанийн талаар асууж сонирхмоор байна?

Манай компани зах зээлд хамгаалалтын хэрэгсэл, хувцас эдлэл нийлүүлж ажлаад удаж байна. Компанийн маань зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнүүд нэлээд эрэлт ихтэй байдаг. Жишээлбэл, барилгын компаниуд болон харуул хамгаалалтын байгууллагуудад бид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдээ нийлүүлдэг.

Одооноос эхлэн бид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахаар болж байгаадаа баяртай байна. Сэтгүүлчдийн ажил ч нэлээд амаргүй ажил гэдгийг бид ойлгодог. Элдэв үймээн самууны үеэр болон байгалийн онцгой нөхцөлд ажиллах шаардлага сэтгүүлчдийн хувьд гардаг бололтой юм билээ.

Энэ байдлыг үндэслэлээд манай компани хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, түншлэхээр болж байгаа юм. Бидний хамтын ажиллагаа үүгээр дуусахгүй гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа ч манай компанийн хамт олон нэлээд томоохон ажлууд дээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах болно.
 
Сэтгүүлч та бүхэнд хэвлэлийн эрх чөлөөний мэнд хүргэе.

Эх сурвалж: WWW.CHUHAL.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж