Түшээт хошой Чин ван, Түр Засгийн газрын тэргүүн, Сангийн анхны сайд Г.Чагдаржавын хөшөө дурсгалын цогцолборыг “Чагдаржав сан” өөрийн хүч, хөрөнгөөр Дундговь аймгийн төвд босгосон байна. Иймээс энэ санд Засгийн газрын нөөц сангаас тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргажээ.