Энэ оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 4600 тонн үрийн улаанбуудайг газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд худалдахаар болжээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас буудайн борлуулалтын орлогоор энэ оны 12 дугаар сард багтаан үрийн улаанбуудайн нөөцийг нөхөн бүрдүүлэхийг Шадар сайд М.Энхболдод зөвшөөрөв. Нэг тонн үрийн улаанбуудайг 680 мянган төгрөгөөр тооцож, 40 хувийн урьдчилгаатай олгох болсон байна. Энэ жил улсын хэмжээнд 318 мянган га-д улаанбуудай тарихаар төлөвлөсөн байна.
Б.ЭНХ