“Ганди” сангаас БНСУ-ын “Шинхан” банкны “Мөрөөдлийн сан”-тай хамтран МУИС, ХААИС, ШУТИС, Санхүү эдийн засаг, ЭМШУИС, “Монос”, Боловсролын их сургууль, “Хүрээ” дээд сургууль зэрэг улсын болон хувийн их, дээд сургууль, коллежийн 52 оюутанд сургалтын төлбөрийн тодорхой хувийг санхүүжүүлэх дэмжлэг үзүүллээ. Ингэснээр амьдралын бололцоо тааруу, ам бүл олуулаа амьдардаг, өрхийн орлого багатай оюутнуудад сонгосон мэргэжлээрээ амжилттай суралцахад нь дэмжлэг болох, тэдний сурах идэвхийг улам нэмэгдүүлэхэд дөхөм болно хэмээн үзэж байна. “Мөрөөдлийн сан” зургаан жилийн хугацаанд 500 гаруй оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулсан байна.
Д.Жаргал