“Үнэний төлөө” шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

“Үнэний төлөө” шагнал хүртлээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Шинэ дуу хоолой” дугуй ширээний ярилцлагыг “Нээлттэй нийгмийн хүрээлэн”-д  зохион байгууллаа. Энэ үеэр  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова нарын хамтарсан илтгэлийг сонссон байна.

Хэвлэлийн эрх чөлөөний тайлан ярилцлагын үеэр  “Глоб интернэшнл” байгууллагаас жил бүр уламжлал болгон олгож буй “Үнэний төлөө” шагналыг  Баянхонгор аймгийн “Хонгор” телевизийн сурвалжлагч Т.Данаасүрэн хүртсэн байна. Тэрбээр 2012 оны  нэгдүгээр сарын 3-нд ажил үүргээ гүйцэтгэн, сурвалжлагаар явж байхдаа “Спейшл майнз” ХХК-ийн хамгаалалтын ажилтнуудын халдлагад өртөж байсан удаатайг “Глоб интернэшнл”-ийнхэн тэмдэглэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж