Каддафийн үхэлд мөрдлөг явуулахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Каддафийн үхэлд мөрдлөг явуулахыг хүсчээ

Ливийн дарангуйлагч агсан хурандаа Муаммар Каддафийн охин Айша Каддафи НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд захидал илгээж, олон улсын яллагчдаас эцэг, ах дүү нарынх нь үхэлд буруутай дайны гэмт хэргүүдэд мөрдлөг явуулж өгөхийг хүсчээ. Алжир руу дүрвэн гарсан Айша Каддафи Олон улсын гэмт хэргийн шүүхийн яллагч Луис Морено-Окомпогоос эцгийнхээ хэргийн мөрдлөгийг олон нийтэд ил болгохыг өнгөрсөн жил шаардаж байсан билээ. Муаммар Каддафийг хүн төрөлхтөний эсрэг өдүүлсэн гэмт хэргийнх төлөө Олон улсын шүүхэд дуудсан боловч тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард хүү Мутассимын хамт босогчдын гарт амиа алдсан билээ. НҮБ-ын хүмүүнлэгийн элч байсан Айша Каддафиг сайн өмгөөлөгч гэдэг бөгөөд тэрбээр  Иракийн дарангуйлагч агсан Саддам Хуссейныг өмгөөлж байжээ. Иракийн дарангуйлагчийг 2006 онд цаазаар авсан билээ. Ливийн төрд 42 жил ноёрхсон хурандаа Муаммар Каддафийн дэглэмийг өнгөрсөн онд НАТО-ийн дэмжлэгчтэй Ливийн босогчид унагасан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж