Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх төсөл амжилттай хэрэгжин түүнд 700 гаруй аж ахуйн нэгж, иргэд хамтран үйлдвэрлэлийн өсөлтөд нөлөөлснөөр нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өнгөрсөн оныхоос 60 хувийн ахицтай. Иргэдийн банкин дахь хадгаламж 35 тэрбум төгрөгт дөхлөө. Энэ онд улсаас тус аймагт хамгийн томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа тул иргэдийн ирээдүйдээ гэсэн итгэл, сэтгэл өөдрөг байна. Өөрсдөө хүсээгүй атал иргэний харьяаллаас гарчихсан 72 хүн байгаа. Үүний учрыг тайлуулахаар тусгай комисс томилон ажиллуулж байна. Хувийнхаа гачигдал зовлонг тоочдог байсан иргэд одоо суманд үйлдвэрийн газар байгуулаад өгнө үү гэх мэтээр хамт олныхоо тулгамдсан асуудлыг хөндөн ярьдаг болсон нь нийгмийн амьдралын дэвшлийг харуулдаг нэгэн үзүүлэлт гэж болохоор байна” гэв.
Бүтээгдэхүүний үйлдвэрлэлт нэмэгджээ
Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хавал саяхан БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймагт ажлын айлчлал хийж, айлчлалынхаа үр дүнг иргэдэд мэдээллээ.
Алтай аймагт захирагч шинээр томилогдсон тул өнгөрсөн жил өмнөх захирагчтай нь хийсэн хамтран ажиллаж, харилцан туслалцахаар байгуулсан гэрээ хэлэлцээрээ хоёр тал дахин бататгажээ. Хэлэлцээрийн тэмдэглэлд тусгасан 13 заалтын нэг болох өнгөрсөн оноос эхлэн зорчигчдыг Даян-Улаан Уулын боомт хүртэл Өлгийгээс пургон машинаар, боомтоос цаашаа Алтай хот хүртэл автобусаар тээвэрлэдэг байсан үйлчилгээний чанарыг улам сайжруулахаар тохиролцжээ. Долдугаар сард тус аймагт зохиогдох даншиг наадмын үеэр Өлгийд худалдааны яармаг зохион байгуулах, түүнд ОХУ-ын худалдаачдыг ч урьж оролцуулахаар болсон байна. Засаг дарга энэ дашрамд аймаг орныхоо байдлын талаар нэмж ярихдаа, “Мал сүрэг тухтай өвөлжлөө. Том малын зүй бус хорогдол дөрвөн мянга буюу өмнөх онуудынхаас эрс буурав. 214 мянган хээлтэгч төллөж 210 мянган төл мэнд бойжиж байна. 54 мянган толгой мал хээл хаясны шалтгаан хараахан бүрэн тогтоогдоогүй байгаа. Хаваржилтын хүндрэл бэрхшээл гараагүй ч зургадугаар сарыг хүртэл энэ нутагт өвс ногоо сайн ургадаггүй, мал турж магадгүй тул аюулгүйн нөөцийн зохих хэсгийг чөлөөлснийг малчид талархан хүлээн авч байна.
Ш.Айбек / Баян-Өлгий /