
Сэлэнгэ аймгийн ахмадын хорооныхон төрийн халамж, эрүүл мэнд нийгмийн халамжийг ахмадуудад хүргэх талаар үр дүнтэй ажилснаар бүх сумын ахмадын хороо ажиллах байртай, бие бялдрын дасгал хийх тоног төхөөрөмжтэй , ахмадын өргөөтэй /Орхон сум/ болсон нь сум бүрийн ахмадын хорооны дарга, ИТХ, ЗДТГ, байгууллага, ард иргэд нягт хамтын холбоотой ажилласны үр дүн гэнэ. Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга нарыг Цагааннуур сумын Засаг дарга Ч.Жаргалсайхан хүндэтгэн хүлээн авч уулзан удахгүй баригдах ахмадын өргөөнийхөө талаар тайлагнасан нь ахмадуудад гэнэтийн бэлэг болсон байна.
Э.САРАА