
Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын шүүхээс Microsoft болон Motorola Mobility компаниудын дээрхи маргааныг авч үзсэн юм. Одоогоор шүүхийн шийдвэр хараахан гараагүй байна.
Хоёр компанийн хоорондын патентын маргаан 2010 онд эхэлсэн бөгөөд эхний гомдлыг Microsoft компани гаргасан ажээ. Харин Motorola Mobility компани нэг сарын дараа хариу зарга хийсэн гэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Олон улсын худалдааны байгууллагаас хоёр компанийн маргааныг Motorola Mobility компанид ашигтайгаар шийдвэрлэсэн юм. Хэрэв Microsoft компани өөрийн буруугаа хүлээвэл компанийн бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд мөн хориглох юм байна.
Харин Германы шүүхийн тухайд өмнө ньд Samsung болон Apple компанийн хоорондын патентын маргааныг шийдвэрлэж байсан туршлагатай юм.
Н.ТУНГАЛАГ