Дэлхий даяарх дэнжигнэсэн хаднууд

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Дэлхий даяарх дэнжигнэсэн хаднууд

Нэн эртний түүх бидэнд ертөнцийн 7 гайхамшгийг бүтээн үлдээснийг аль Геродотоос эхлээд хэн хүнгүй бишрэн гайхаж, гайхамшгийн жагсаалтыг өөрийнхөөрөө шинэчлэн үйлдсээр ирсэн билээ. Гэвч байгаль эх тэднээс хэдэн хувь илүү гайхамшиг бүтээж чаддагтай хэн ч маргахгүй бизээ. Тэдгээрийн нэг нь манай гаригийн хаа ч тааралдах дэнжигнэсэн хад, цохионууд юм.

Эдгээр хад яг удахгүй унах гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ ихэнхи тохиолдолд тэд суурь чулуутайгаа бат бөх бэхлээстэй байдаг юм. АНУ-ын Юта мужид Arches National Park-ын ойролцоо байх нэгэн аварга төлөөлөгчийн нийт өндөр 39 метр , харин толгой нь 16,15 метрийн өндөртэй юм байна.

Шинэ Шотландийн Long Island арал дээр байх дэнжигэр цохио нь дэлхийн таталцлалын хуулийг аймшиггүй сөрж буй мэт ээ. Энэхүү 9 метрийн аварга багана яг хясааны яг ирмэг дээр тогтсон бөгөөд зүрх гаргаад аяыг нь тааруулбал доогуураа завсартай болохыг харж болно.

Харин Brimham Rocks хэмээх бүлэг чулууны нэгэн төлөөлөгч Idol Rock нь ус, агаарын хэм, салхины аясаар заан, усны үхэр, баавгай гэсэн олон амьтны төрхийг санагдуулам этгээд хэлбэртэй болжээ.

Kjeragbolten хэмээх үхэр чулуу бол жуулчдын зургаа татуулдаг хамгийн алдартай газрын нэг юм. Энэ бол норвегийн Kjerag уулын хясаан завсар 984 метрийн өндөрт хавчуулагдсан “хадны зулзага” юм. Хадан дээр тусгай хэрэгсэлгүй хялбархан гарч болно. Гэхдээ ингэж зогсоод зургаа татуулна гэдэг бол мэдрэлд тийм ч амар байдаггүй гэнэ.

Гайхамшигт дэнжигнүүр хадны “Тэргүүн 5”-ын жагсаалтыг Алтан хад (Kyaiktiyo) отголж байна. Бирмийн Чайттийо уулын хавцал руу өнгийж километр гаруйгийн өндөрт дэнжигнэн тогтсон энэ чулууг хальсан алтаар бүрсэн юм. Мөргөлчид Алтан Хад нь  Бурхан багшийн ганц ширхэг үснэр (үсний хүндэтгэлийн нэр) дээр тогтдог гэж бат итгэдэг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж