Хөгжлийн банк АНУ-ын Экспорт-Импорт банктай хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк АНУ-ын Экспорт-Импорт банктай хамтарна

Хөгжлийн банк, АНУ-ын Экспорт-Импорт банктай Монгол-АНУ-ын хоорондын худалдааг хөнгөвчлөх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамж бичгийг  АНУ-ын Экспорт-Импорт банкны захирал Фред П.Хокберг, Хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Батжаргал нар үзэглэсэн гэнэ.

“Эдийн засаг нь богино хугацаанд хурдтай өсч буй Монгол Улсын дэд бүтцийг хөгжүүлэхэд АНУ-ын бизнес эрхлэгчдэд асар их боломж буйг бид харж байна. Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар харилцан ашигтай төслүүдэд хамтран ажиллах боломж нээгдэж байна” гэжээ. Фред Хокберг бүс нутаг дахь дэд бүтцийн төслүүдийг үйлчилгээ, бүтээгдэхүүнээр хангах АНУ-ын компаниудын үүрэг оролцоог нэмэгдүүлэхээр Монголд ирээд байгаа юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж