Алдагдсан тоть хаягаа өөрөө хэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Алдагдсан тоть хаягаа өөрөө хэлжээ

   

Хэд хоногийн өмнө Японд эзнээсээ зугатан нисч алга болсон тоть цагдаа нарт оршин суудаг хаягаа өөрөө хэлсний хүчинд гэртээ эргэн ирж чаджээ. Дэггүй шувуу өнгөрөгч ням гараг, 4 сарын 29-нд эртлэн “зугатаад”, лхагва гараг буюу 5 сарын 2-нд хууль ёсны эзэндээ хүрэлцэн иржээ. Үйл явдал Токио орчмийн Сагамихаре хотод болсон юм.

Цагдаа нарын ярьж байгаагаар бол, нутгийн нэгэн дэн буудлын зочин мөрөн дээр нь гэнэт суусан шувууг цагдаагийн хэсэгт авчирсан байна.  Цагдаа нар тотийг хамгаалалтандаа авч, эзнийг нь хайж эхэлжээ.

5 сарын 1-ний мягмар гарагт шувуу орчинтойгоо дасч аваад ярьж эхэлсэн байна. Тэрээр цагдаа нарт амьдардаг хот, дүүрэг, гудамж, байшингийнхаа дугаарыг тов тодорхой хэлжээ. Алмайрсан цагдаа нар заасан хаягаар очиход чухам тэнд шувууны эзэн, 64 настай эмэгтэй оршин суудаг болох нь илэрчээ.

Эмэгтэй тотийг хоёр жилийн өмнө худалдан авсан тухайгаа цагдаа нарт ярисан байна. Энэ хооронд тэжээвэр  жигүүртэн нь нэг удаа оргоод амжсан юм байжээ. Гэртээ эргэж ирснийх нь дараа эзэгтэй түүнд гэрийн хаягаа хэлж сургасан нь ийнхүү ач тусаа өгчээ.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж