
“JCI CAPITAL” байгууллагаас санаачлан ЭМШУИС дээр өнөөдөр “Өгөөмөр сэтгэлийн бэлэг дусал цус” нэртэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгийг “Алтан амийг аврагч нь та байж болох уу” гэсэн уриатай зохион байгуулах юм. Цусны хорт хавдартай, зүрх, тархи, хэвлий, цээжний хөндийн мэс засалд орсон, түлэгдсэн, аваар осолд орж цус алдсан хүмүүс, хүндрэлтэй төрж байгаа ээжүүд, шинэ төрсөн нярай зэрэг олон хүний амь нас цусны донор хэмээх өгөөмөр сэтгэлт хэн нэгнээс шууд хамаарч байдаг юм. Энэ сайхан сэтгэлийн ажилд тус байгууллагын мянга гаруй гишүүд оролцон цусаа хандивлах аж.
П.Наран