Өмнөд Солонгос алт, валютын нөөцөө нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос алт, валютын нөөцөө нэмэгдүүлэв

Өмнөд Солонгос улсын алт болон валютын  нөөцийн хэмжээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр 316,84 тэрбум долларт хүрсэн нь өнгөрсөн гуравдугаар сарын нөөцийн хэмжээнээс 890 сая доллараар нэмэгджээ.

Алт болон валютын нөөцийн хэмжээ ингэж их хэмжээгээр нэмэгдсэн нь үнэт цаасны ханш  евро болон бусад гадаад валютын хувьд өссөнтэй  холбоотой  талаар Өмнөд Солонгосын Төв банкнаас мэдэгдсэн юм. Түүнчлэн гуравдугаар сараас Өмнөд Солонгосын экспортын хэмжээ өссөн учир тус улсад гадаад валютын урсгал нэмэгдсэн нь нөөцийн хэмжээ өсөхөд голчлон нөлөөлсөн гэнэ. Улсын нөөцийн хэмжээ өсөхөд валютын ханш болон үнэт цаасны зах зээлээс орж ирсэн ашиг мөн нөлөөлсөн гэж Төв банкнаас хэлсэн ажээ.

Өмнөд Солонгос улсын алт болон валютын нөөцөд гадаад валютаар байдаг үнэт цаас, ОУВС-нд байдаг валютын нөөц болон алтан гулдмай ордог юм байна. Одоо тус улс алт болон валютын нөөцийн хэмжээгээрээ дэлхийд долдугаарт орж байгаа юм. Эхний байрт Хятад, Япон, ОХУ, Тайвань, Бразил болон Швейцарь бичигддэг гэнэ.
 

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж