Капитал банкыг төлөөлөн Бүртгэл Тооцооны Газрын захирал Б.Янжин
Саяхан Монголын Маркетинг, Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулсан "Гранд экспо-2012" үндэсний бизнес фестивалийн "ТОП 5 БАНК" номинацид шалгарсан амжилтыг энэхүү шагнал давхар батлан харууллаа.
Манай банкны жижиг, дунд бизнесийг дэмжих, нийгмийн хариуцлагаа ухамсарлан улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулах, банк санхүүгийн салбарыг хөгжүүлэх ажлыг нэр төртэй, хариуцлагатай хэрэгжүүлж буйг үнэлэн энэхүү шагналуудыг олгосон гэж үзэж байна.
Цаашид манай банк нийгмийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулан тусламж, дэмжлэг үзүүлэхэд манлайлах, компанийн засаглалыг хөгжүүлэхэд олон улсын жишигт нийцүүлэх, нийгмийн хариуцлагаа улам сайн хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.