Холливудын жүжигчин Скарлет Йохансон алдрын одтой боллоо. “People” сэтгүүлээс хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр нэрлэж байсан 27 настай Скарлет Йохансон өчигдөр Холливуд Бульевардад өөрийн алдрын одтой болж, гарын мөрөө үлдээсэн байна. Холливуд Бульевардад цугларсан хүмүүс түүнд баяр хүргэж, зургийг нь авч байжээ. Скарлет Йохансоны алдрын одыг Холливуд Бульевард дахь Мадам Тюссогийн лааны тосон баримлын музейн яг урд байрлуулжээ. “Сувдан ээмэгтэй бүсгүй” киноны дүрээр алдрын оргилд хүрэх замаа зассан Скарлет Йохансон саяхан “Avengers” хэмээх шинэ кинонд тоглосон байна.
Н.ЭНХ