Үндэсний төв номын сангийн сан хөмрөг аривжина

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Үндэсний төв номын сангийн сан хөмрөг аривжина

Үндэсний төв номын сан өөрийн сан хөмрөгийг баяжуулах зорилгоор шинээр хэвлэгдэн гарсан номуудыг худалдан авахаар болжээ. Худалдах авах ном нь зохиогчийн эрхийг баталгаажуулсан, хэвлэн нийтлэлийн стандарт, хэвлэлийн технологийг хангасан байх шаардлагатай гэнэ. Хамгийн гол шалгуур нь тухайн ном зах зээлийн үнээс хямд байх ёстой аж.  Ингэхдээ 2008 оны арваннэгдүгээр сараас 2010 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд хэвлэгдэн гарсан номыг худалдан авах юм байна. Харин хурлын эмхтгэл, номын сангийн сан хөмрөгт байгаа болон дахин хэвлэсэн номыг худалдаж авахгүй аж.
 
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж