
Албаны гутал
Та хэрвээ албаны уулзалтад, албаны ажилд явах гэж буй бол спортын оймсыг ер өмсөж болохгүй. Тухайн оймс ямар өнгөтэй байх нь ер хамаагүй юм. Хар өнгөтэй байлаа ч та зориулалтын гутландаа таарсан оймсыг өмсөх ёстой юм. Яагаад гэвэл спортын оймснууд харваас болхи, зузаан байдаг. Тиймээс зориулалтын гутландаа зориулалтын оймсыг нь л өмсөх ёсто
Оймсоо гутландаа бус өмдөндөө тааруул
Та костьюмны өмд эсвэл энгийн өмд алийг нь ч өмсөж байсан оймсоо гуталныхаа өнгөнд бус харин өмднийхөө өнгөнд нь тааруулах ёстой юм. Хэрвээ та хар өмд өмсөж байвал хар оймс, бор өмд өмсөж байвал бор оймс өмсөх ёстой гэсэн үг.
Оймсоо бүү доош нугалж хуниралдуулаарай.
Ингэх нь маш буруу. Таныг сууж босох үед энэ нь таны хөлийг болхи, бүдүүлэг харагдуулах ба мөн та хөлөндөө үстэй бол таны хөл хүмүүсийн нүдэндээр ил харагдах болно. Тиймээс та оймсоо бүрэн дээш нь өмсөх хэрэгтэй.
Шортондээр хэзээ ч бүү оймс өмс.
Энэ бол маш том алдаа ба харамсалтай нь хүмүүс ийм алдааг маш их хийдэг. Энэ таны өнгө үзэмжийг дараад зогсохгүй таныг маш намхан харагдуулдаг юм. Тэгэхээр та богино оймс авах ёстой болж таарч байна. Мэдээж та яаж оймсгүй гутал өмсөх билээ дээ. Хамгийн эцэст нь гэж хэлэхэд мэдээж оймсоо цэвэрхэн байлгах хэрэгтэй юм.