Queen хамтлагийн гишүүд өөрийн гоцлол дуучин Фредди Меркюри агсны голограммтай (эзлэхүүнт дүрс) концерт тоглохоос татгалзлаа. Энэ тухай Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хамтлагийн бөмбөрчин Рожер Тэйлор мэдэгдсэн байна.
Талийгч ододыг “амилуулах” санааг өнгөрсөн дөрвөн сард америкийн Coachella наадмын үеэр Dr. Dre, Снуп Догг хоёрын үзүүлбэрт 1996 онд алагдсан Тупак Шакурын голограммыг үзэгчдэд харуулснаас хойш нэн идэвхитэй хэлэлцэх болжээ. Digital Domain Media Group Inc компанийн бүтээсэн дээрх голограмм амьд нөхдүүдтэйгээ 2 зохиомж дуулсан юм. Арга хэмжээ амжилттай болсон нь хөгжим сонирхогчдын дунд цаашид хэн хэнийг нөгөө ертөнцөөс “авчирч” аялан тоглолтонд явуулах шаардлагатай байгаа талаарх маргааныг өрнүүлжээ. Нэр дэвшигчдийн дотор Фредди Меркюриг багтааж байсан юм.
Тейлор, тэгвэл, энэ санаачлагад тун таагүй хандаж, өөрийн найзын голограммтай нэг тайзан дээр зогсох бодолгүй байгаагаа мэдэгдлээ. Хамтлагийн бөмбөрчин энэ эрхэм болон гитарчин Брайен Мэй хоёр хөгжмөө тоглосоор л байгаа бөгөөд Queen-ий хөгжмийг цаашид амьдруулахдаа шинэ хөгжимчидтэй хамтрахыг илүүд үзэж байгаа юм. Жишээ нь, тэд Queen Extravaganza хамтлагийг босгож, энэ сараас эхлэн Хойд Америкт айлчлан тоглох төлөвлөгөөтэй байна.
Харин хөгжимчид өөрсдөө бол дуучин Адам Ламберттай Европт хэд хэдэн тоголт хийх юм байна. Тэд ирэх 7 сарын 3-нд Москвад тоглож, 7-нд польшийн Rock in Wroclaw наадмыг нээж, 11-12-нд Лондонд концертоо толилуулах юм.
Эх сурвалж: www.rollingstone.com