“Бодь Автомотив” хуягласан автомашинаа танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

“Бодь Автомотив” хуягласан автомашинаа танилцуулна

“Бодь Автомотив” ХХК Германы “STOOF Интернэшнл”-тэй хамтран Монголын автомашины зах зээлд анх удаа “Бэлэн мөнгө болон үнэт зүйлс тээвэрлэх зориулалтаар хуягласан автомашин”-ыг нэвтрүүлэхээр болжээ. Автомашины зах зээлд нэвтрүүлж буй хуягласан автомашиныг танилцуулах арга хэмжээ өнөөдөр 18.00 цагаас “Бодь Автомотив” компанийн байранд болох аж.

“Бодь Автомотив” компани нь 1997 оноос хойш шинэ автомашины салбарт 15 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ чанартай, найдвартай үйлчилгээг цаг үетэйгээ уялдуулан нэвтрүүлж, худалдан авагчдынхаа хүсэлт, хэрэгцээг хангаж ирсэн байдаг. Үүний тод жишээ нь, “Бэлэн мөнгө болон үнэт зүйлс тээвэрлэх зориулалтаар хуягласан автомашин”-ыг Монголын нөхцөлд зориулан тусгайлан тоноглон оруулж ирж байгаа явдал юм. Энэхүү автомашин нь аюулгүй байдлыг бүрэн хангасан, НАТО болон Европын СЕN 1063 хамгаалалтын стандартад нийцсэн, баллистик ангиллын BR3 зэрэглэлээр тоноглогдсон ажээ. “Бодь Автомотив” компани цаашид жийп төрлийн, хүнд даацын, тусгай зориулалтын, суудлын болон цэрэг, цагдаагийн зориулалтаар хуягласан автомашиныг цаашид нийлүүлэх боломжтой юм байна.

“Бэлэн мөнгө болон үнэт зүйлс тээвэрлэх зориулалтаар хуягласан автомашин”-ыг танилцуулах арга хэмжээнд оролцох байгууллагууд:

  • Монгол банк
  • Голомт банк
  • Хадгаламж банк
  • Хаан банк
  • Хас банк 
  • Худалдаа Хөгжлийн банк
  • Төрийн банк
  • Тээвэр хөгжлийн банк
  • Үндэсний хөрөнгө оруулагч банк
  • Улаанбаатар хотын банк
  • Кредит банк
  • Капитал банк
  • Капитрон банк
  • Чингис хаан банк
  • Эрэл банк
  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд
  • Хан Глобал ХХК
Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж