Норвегийн нэрт симболист зураач Эдвард Дункийн “Хашгираан” хэмээх бүтээл дуудлага худалдаанд 119,9 сая ам.доллараар худалдаалагдаж, хамгийн өндөр үнэд хүрсэн урлагийн бүтээл боллоо. 1895 онд бүтээсэн урлагийн гайхамшигтай бүтээлийг Нью Йорк хотын Сотбью дуудлага худалдаанд үнэ хаялцуулжээ. Үнийг 50 сая ам.доллараас эхэлж дуудсан бөгөөд дуудлага худалдаа ердөө 12 минут үргэлжилсэн гэнэ. Норвегийн экспресионист уран бүтээлчийн дөрвөн цуврал бүтээлийн нэг болох “Хашгираан” зураг хувь хүний цуглуулгад хадгалагдаж байсан цорын ганц бүтээл нь юм. Үнэ хаялцуулах худалдаанаас олсон ашгийг Норвегид урлагийн шинэ музей, урлан байгуулахад зориулах гэнэ. Үнэ хаялцуулах дуудлага худалдаанд долоон хүн өрсөлдсөнөөс хоёр нь утсаар үнэ хэлж байжээ. “Хашгираан” бүтээлийг 119,9 сая ам.доллараар худалдсаны дараа дуудлага худалдааг сонирхож очсон хүмүүс алга ташсан гэнэ. Уг бүтээлийг Петтер Олсен хэмээх бизнесмен хадгалж байсан аж. Түүний аав зураачтай дотно найзууд байжээ. “Хашгираан” зураг суу алдраараа Да Винчигийн “Мона Лиза” –тай эн зэрэгцэхүйц аж.
Н.Энх