Пирсийн 36 оноо багаа ялалтад хөтөллөө

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Пирсийн 36 оноо багаа ялалтад хөтөллөө

NBA-гийн плей-оффын эхний шатны тоглолт үргэлжиж байна. Ингээд өчигдөр болсон гурван тоглолтын тоймыг хүргэе.

Бостон-Атланта 87:80 (24:24, 17:20, 20:22, 26:14)

Бостон: П.Пирс 36 оноо+14 самбар, К.Гарнетт 15 оноо+11 самбар, Э.Брэндли 14 оноо, Б.Басс 8 оноо+6 самбар

Атланта:
Ж.Жонсон 22 оноо+5 дамжуулалт, Ж.Тиг 18 оноо+5 самбар, Ж.Смит 16 оноо + 12 самбар + 5 дамжуулалт

Цуврал 1:1

NBA-гийн хамгийн олон түрүтэй “Бостон Селтикс”-т хоёр дахь тоглолтод тун хүнд гарз тохиосон. “Кельтүүд”-ийн мэргэн бууч Рэй Аллен бэртлийн улмаас тоглохгүй байгаа бол “Тархи” Ражон Рондо нь торгуулийн улмаас энэхүү тулаанд оролцоогүй. Гэсэн ч тэд Атланта хотын “Philips Arena”-д өрсөлдөгчөө 87:80-аар буулган авснаар цувралыг тэнцүүлэв. Гуравдугаар үеийн дунд хэсэгт “Харцагууд” 10 онооны зөрүүтэй илүүрхэж байв. Гэвч “Бостон”-ы лидер Пол Пирс үүнээс хойш тэсрэлт хийж багаа ялалтад хөтөллөө. Тэрбээр шийдвэрлэх дөрөвдүгээр үед багийнхаа онооны тэн хагасыг авсан бөгөөд 36 оноо түүж, 14 удаа самбараас бөмбөг авч, дабль-дабль хийсэн. Түүнд Кевин Гарнетт 15, залуу хамгаалагч Эвери Брэдли 14 оноогоор тусалсан бол талбайн эздээс багийн лидер Жо Жонсон 22 оноо түүв.

Филадельфи-Чикаго 109:92 (25:28, 22:27, 36:14, 26:23)

Филадельфи:
Ж.Холидэй 26 оноо+6 дамжуулалт, Л.Уильямс 20 оноо+6 дамжуулалт, Э.Тарнер 19 оноо+7 самбар+6 дамжуулалт, Э.Брэнд 12 оноо, А.Игуодала 11 оноо, Л.Аллен 11 оноо+9 самбар

Чикаго: Ж.Ноа 21 оноо+8 самбар+5 дамжуулалт, Ж.Лукас 15 оноо, Си.Жей.Уатсон 12 оноо, Р.Хэмилтон 10 оноо+5 дамжуулалт

Цуврал 1:1

Өнгөрсөн жилийн MVP Деррик Роүзийг эхний тулаанд бэртлээр алдаж том хохирол амссан “Бухнууд” энэ удаа “United Center”-тээ “Филадельфи”-д 17 онооны зөрүүтэй хожигдлоо. Тоглолтын эхний хагаст талбайн эзэд 55:47-гоор илүүрхсэн ч үүнийгээ удаан хадгалж чадсангүй. Ялангуяа гуравдугаар үед “Филадельфи”-гийн Жрю Холидэй, Эван Тарнер, Луи Уильямс нарын залуус нь гайхалтай байж, багтаа тэргүүлэл авчирч, улмаар ялалт байгуулсан. Энэ удаагийн тоглолтод Си.Жей.Уатсон, Жон Лукас нарын нөөц холбон тоглогч нь Роүзийг муугүй оролцсон ч багаа оройлох учиртай Луол Денг, Карлос Бузер нар тааруухан тоглосон нь багийн амжилтад чөдөр боллоо. Цувралын гурав дахь тоглолт маргааш /өнөөдөр/ Филадельфи хотын  Филадельфи хотын “Wells Fargo Center”-т болно.

Денвер-Лейкерс 100:104 (25:32, 23:23, 26:26, 26:23)

Денвер: Т.Лоусон 25 оноо+7 дамжуулалт, К.Фариед 14 оноо +10 самбар, Д.Галлинари 14 оноо+8 самбар, К.Бревер 13 оноо, А.Харрингтон 11 оноо+6 самбар, А.Аффлало 11 оноо

Лейкерс: К.Брайант 38 оноо, Э.Байнум 27 оноо+9 самбар, Р.Сессионс 14 оноо, П.Газоль 13 оноо+10 самбар

Цуврал 0:2

Коби Брайантаар ахлуулсан “Лейкерс” “Стэплес центр”-тээ “Денвер Наггетс”-ийг 104:100-гаар буулган авснаар цувралыг 2:0 болгов. “Нуурууд” тоглолтын эхнээс л санаачлагыг гартаа авч, үүнийгээ төгсгөл хүртэл хадгалсан. “Лейкерс”-ээс Коби Брайант 38 оноо авсан бол өмнөх тоглолтод өөрийн замналын анхны трипл-даблиа хийсэн төвийн тоглогч Эндрью Байнум 27, холбон тоглогч Рамон Сессионс 14, хүчний довтлогч П.Газоль 13 оноо түүв.

Харин “Шижир алтнууд”-аас холбон тоглогч Тай Лоусон 25 оноо авч, долоон удаа дамжуулалт өгчээ.

Фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Б.ЗҮЧИ

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж