Английн хөлбөмбөгийн “Арсенал” клубийн удирдлага ирэх зуны хөлбөмбөгийн солилцоо, наймааны цонхоор Белгийн шигшээ баг болон Нидерландын “Аякс”-ын төвийн хамгаалагч Ян Вертонгенийг элсүүлэх бодолтой буйг “Daily Mail” мэдээллээ. “Их буучид” белги эрхийн төлөө долоон сая фунт стерлингээр гаргахад бэлэн байгаа аж. Хэрэв түүнийг элсүүлбэл “Арсенал”-аас Йохан Журу, Себастьен Скиллачи нар явах магадлалтай байгаа юм. Өдгөө 25 настай тэрбээр энэ жилийн Нидерландын лигийн 24 тоглолтод оролцохдоо долоон гоол оруулжээ.
Б.БАТ
“Өдрийн шуудан” сонин