Ө.Сүхбаатарт холбогдох хэргийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Ө.Сүхбаатарт холбогдох хэргийг шүүнэ

Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий инженер Ө.Сүхбаатарт холбогдох БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай барилгын компаниудаас байр хээл хахуульд авсан гэх эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд болно.

Ө.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2, 269.1-д зааснаар 2009 оны дөрөвдүгээр сарын 16-нд эрүүгийн хэрэг үүсгэн, Авлигатай тэмцэх газарт шалгасан юм. Түүнийг барилга хүлээн авах техникийн комиссын даргаар ажиллаж байхдаа БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шүнди” компанийн захирал болох БНХАУ-ын иргэн Ван Сэн Тоноос гурван өрөө байр хээл хахуульд авсан хэрэгт холбогдуулан шалгаад, дээрх үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр 2010 оны нэгдүгээр сарын 30-нд Авлигатай тэмцэх газраас хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан билээ. Ийнхүү гурван он дамнан хууль хяналтын байгууллагад шалгагдсаны эцэст өнгөрөгч сарын 18-нд Баянгол дүүргийн шүүх хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 268.2-оор 5.3 жил хорих ял оноосон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж