Осама бин Ладеныг устгасны нэг жилийг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Осама бин Ладеныг устгасны нэг жилийг тэмдэглэв

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Афганистанд гэнэтийн айлчлалт хийх үеэрээ Осама бин Ладеныг устгасныхаа нэг жилийн ойг тэмдэглэхээр шийдсэн байв. Обама мягмар гаригийн орой Кабулд гэнэтийн айлчлалаар буусан байв.

АНУ ба Афганистаны лидерүүд Барак Обама, Хамид Карзай нар 2014 онд НАТО-гийн цэргийг Афганистанаас гаргасны дараа стратегийн түншлэл тогтоох гэрээнд гарын үсгээ зурсан байна. “Олон  америкчууд дайнаас ядарсныг би мэдэрч байна. Тэдний гэртээ буцан ирэхийг манай үндэсний ашиг сонирхол шаардаж байгаа учир би тэднийг ганц хоногоор ч хоцроохгүй. Бид Афганистанд эхэлсэн ажлаа дуусгах ёстой. Энэ дайныг хариуцлагатайгаар дуусгах ёстой” хэмээн Обама мэдэгдэв.

Бин Ладеныг Пакистаны Абботтабад хотод устгах нууц ажиллагаа явуулах тушаалаа Обама өнгөрсөн жилийн тавдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө өгсөн байв. “Террорист №1-ийг” устгасан тухай мэдээг Нью-Йорк хотынхон баяр хөөртэйгээр угтан авч байлаа. Осама бин Ладеныг устгасан ажиллагааг Обама ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа хийсэн нэг том амжилт гэж үздэг.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж