Хог хаядлыг багасгах аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Хог хаядлыг багасгах аян эхэллээ

“Агаарын бохирдол, орчны доройтлыг бууруулах” жилийн хүрээнд Сэлэнгэ аймгийн хэмжээнд хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, боловсруулахад анхаарч ажиллаж байгаа ажээ. Энэ ажлын хүрээнд Мандал, Сүхбаатар суманд  хог хаягдлыг ангилан  ялгах, дахин боловсруулах үйлдвэр байгуулах ажил хийгдэж байна. Хоггүй, цэвэр орчинд амьдрахад иргэдийн оролцоо хичээл зүтгэл хамгийн чухал тул  иргэн, айл өрх, аж ахуйн нэгж бүр ашиглаж болох хог хаягдал, цаас, хуванцар сав, шил, лааз, гялгар уут мэт хог хаягдлаа ялгаж, төрөлжүүлэх шаардлагатай байгааг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас анхааруулж, мэдээллийн хэргэслээр сурталчлахыг уриалж байгаа гэнэ.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж