“Сувилахуйн үйлчилгээний чанар” уралдаан болов

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

“Сувилахуйн үйлчилгээний чанар” уралдаан болов

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зүүн бүсийн аймгийн эмнэлгийн сувилахуйн арга зүйч нарын “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар-2012” сэдвээр ур чадварын уралдаан  өнгөрсөн долоо хоногт зохиогджээ. Уралдаанд зүүн бүсийн аймгуудын найман баг оролцож, гурван үе шаттайгаар явагдсан бөгөөд оролцсон арга зүйч нар онолын мэдлэг, сувилахуйн  үйлчилгээ, урлаг соёл гэсэн гурван төрөлд өрсөлдсөнөөс Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг нэгдүгээр байрт шалгарч, Хэнтийнхэн хоёрт орж, Говьсүмбэрчүүд гурвалсан байна. Тэргүүн байрт шалгарсан Сүхбаатар аймгийн баг удахгүй болох улсын уралдаанд  оролцох эрхтэй юм.

                                                                                                                                         Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж