Монголын жудо бөхийн холбоо, Дархан-Уул аймгийн жүдо бөхийн холбоо, БТСГ-тай хамтран энэ сарын 11-13-нд жүдо бөхийн өсвөр үеийн УАШТ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тэмцээнийг 1996, 2000 оны олимпид эх орноо төлөөлөн оролцож байсан ОУХМ П.Нямлхагвын нэрэмжит бөгөөд зүүн, баруун, хангай, төвийн бүс болон нийслэл хотоос шалгарсан тамирчид хөвгүүдийн 14 (27, 30, 34, 38, 42, 46, 50, 55, 60, 66, 73, 81, -90, +90), охидын 10 (32, 36, 40, 44, 48, 52, 57, 63, -70, +70) жинд хүч үзэх аж.
Б.БАТ
“Өдрийн шуудан” сонин