Боливи Испанийн компанийг нийгэмчлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Боливи Испанийн компанийг нийгэмчлэв

Боливийн эрх баригчид тавдугаар сарын 1-ний өдөр Испанийн “Ред электрика эспаньола” компанийн охин компани болох “Транспортадора де электрисидад”-ийг нийгэмчилж буйгаа зарлав.

Тус орны ерөнхийлөгч Эво Моралес түүнийг улсын мэдэлд авч буйгаа хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс хэмээн мэдэгдэв. Түүний хэлснээр 16 жилийн дотор уг компани Боливийн эдийн засагт дөнгөж 81 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байв.

Засгийн газрын бодлого нь стратегийн компаниудыг улсын мэдэлд авч удирдахад чиглэнэ. Бидний хөрөнгийг бид нийгэмчилж байна хэмээн тэр хэлсэн байв. Моралес тус компанийн авах нөхвөрийн талаар мэдээлсэнгүй. Компани нь Боливийн салбараараа дамжуулан тус улсын цахилгааны сүлжээний 74 хувийг эзэмшиж байжээ. Эво Моралес 2005 онд сонгуульд ялсныхаа дараа эдийн засгийн салбарын стратегийн үйлдвэрүүдийг улсын мэдэлд авна гэж мэдэгдэж байлаа. Өмнө нь гадаадын хэд хэдэн компанийг нийгэмчилсэн байжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж