Одоо байгаа мэдээгээр тавдугаар сарын 2-ны өдөр Кабул хотод гурван удаа бөмбөг дэлбэрсэн байв. Дотоод хэргийн яамных нь мэдээлснээр уг аллагын улмаас найман хүн алагдаж, 17 хүн шархаджээ. Америкийн Элчин сайдын яамны ажилтнууд цонхноос хол байж нуувчинд орох түгшүүр авсан байлаа.
Талибийн төлөөлөгчийн мэдээлснээр дайчдын нэг нь цэргийн баазын өмнө тэсрэх төхөөрөмжтэй машинаа дэлбэлсний дараа нөгөө нь баазын дотор талаас довтолгоо хийсэн” гэнэ. Эхний гурван бөмбөг дэлбэрсний дараа дахин хоёр бөмбөг дэлбэрсэн тухай зарим мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна.
Усама бин Ладеныг устгасны нэг жилийн ойд зориулсан Обамагийн богино хугацааны гэнэтийн айлчлал өндөрлөсний дараа уг дэлбэрэлтүүд гарсан байв. Обама Америкийн цэргийнхний өмнө үг хэлэхдээ энэ зуны сүүлч гэхэд 20 мянган цэргийн албан хаагч нутаг буцна гэжээ.