МАХН-ын гишүүдийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

МАХН-ын гишүүдийг шүүнэ

МАХН-ын гишүүд дэмжигчид болох Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарыг шүүх хурал маргааш 11.00 цагт болох юм байна. Уг хурал тавдугаар сарын 02-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болохоор товлогдоод байсан ч шүүгдэгч З.Баянсэлэнгэ хоригдож байгаа гэсэн шалтгаанаар хойшлогдсон юм. АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсны дараа З.Баянсэлэнгийг жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн буруутгаж, 14 хоног цагдан хорихоор болсон юм. Тэрбээр өдгөө Цагдан хорих 111 дүгээр төвд хоригдож байгаа бөгөөд өнөөдөр суллагдах ажээ.

Хэргийг сөхвөл, тэднийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдаж, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар буруутгаж байгаа.

                                Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж