Альпийн нуруунаас олдсон 5,300 жилийн тэртээх агуйн хүний цогцосноос судлаачид цусны улаан эс тогтоожээ. Цусны эд амархан задардаг тул агуйн хүнээс эхний шинжилгээгээр юу ч гараагүй аж.
Агуйн хүний цогцсыг судалж буй Хатан хааны нийгэмлэгийн судлаачид түүний цусны эс хүртэл ингэж гайхалтай сайн хадгалагдсанд гайхаж байгаа гэнэ. Энэ хэрэг магадгүй хамгийн эртний хүн амины хэргийг тайлж магадгүй аж. Агуйн хүнийг Альпийн ууланд явган аялал хийж явсан хүмүүс олсон бөгөөд судлаачид нуруундаа сумтай байснаас түүнийг хүнд шарх болон хамгийн сүүлд идсэн хоолноос болж нас барсан байх гэж таамаглаж байгаа гэнэ. Агуйн хүнийг өндрөөс унаж бэртсэн, хүмүүс оршуулсан гэх өөр өөр таамаг ч бас байдаг юм. Цусны эсийг орчин үеийн өндөр технологиор шинжилж буй авч агуйн хүний насыг тогтоох амаргүй байгаа гэнэ.
Н.ЭНХ