Шинэ iPad-ын хүргэлтийг хурдасгажээ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Шинэ iPad-ын хүргэлтийг хурдасгажээ

Apple компани хоёр сарын өмнө iPad-ын хамгийн сүүлийн загвар болох Шинэ iPad-аа худалдаанд гаргасан. Уг бүтээгдэхүүнийг онлайн дэлгүүрээс маш олон хэрэглэгч захиалж, захиалга хүргэлт хэт удаан байгаа шүүмжлэл гараад байгаа билээ.

Үүн дээр компанийн зүгээс анхаарал хандуулан ажиллаж, хүргэлтийн хоногийг цөөрүүлжээ. Өмнө нь АНУ дотроо нэг долоо хоногийн хугацаанд захиалсан бүтээгдэхүүн нь эзэндээ хүрч байсан бол одоо 3-5 өдөрт багтах гэнэ.

Харин олон улсын хэрэглэгчид 1-2 долоо хоногт Шинэ iPad-аа авах боломжтой болж байгаа аж. Энэ нь бас л удаан хугацаа гэж Best Buy болон бусад онлайн дэлгүүрийн удирдлагууд үзэж байгаа ба цаашид хугацааг богиносгох бүхий л боломжит арга хэмжээг авна гэж мэдэгджээ.

Apple компани энэ оны эхний улиралд 11,8 сая таблет борлуулсан байна.

Н.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж