Nokia таблетын зах зээлд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Nokia таблетын зах зээлд өрсөлдөнө

Гар утас үйлдвэрлэгч Nokia компани тэргүүлэгч байр сууриа өрсөлдөгч компаниуддаа алдаад байгаа.

Тэд өөрийн байр сууриа дахин эзлэхийн тулд ухаалаг гар утас болон таблетын зах зээлд хүч үзэхээр шийджээ.

Энэ тухайгаа тус компанийн захирал Jorma Ollila “Financial Times” сонинд өгсөн ярилцлагандаа дурьджээ.

Тэрбээр “Бидний гаргах ухаалаг гар утас таблет зэрэг нь одоо зах зээлд нийлүүлэгдэж буй бусад компанийн бүтээгдэхүүнээс өөр байх болно. Бид ирээдүйн технологийг тусгаж, тоон болон аналог системийг ухаалаг гар утсандаа хэрэглэнэ. Эдгээр бүтээгдэхүүнийг гаргаснаар манай компани өөр түвшинд хүрнэ гэж найдаж байна” гэжээ.

Н.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж