Төмөр замын гэрээнд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Төмөр замын гэрээнд өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн /V.02/ хуралдаанаар “Сайншанд-Тавантолгой-Ухаахудаг” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх концессын гэрээ болон “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ. Энэ дагуу холбогдох сайд, агентлагын дарга нар холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн гэрээ байгуулах үүрэг хүлээсэн байна. Мөн төмөр замын суурь бүтэц барих, ашиглах хугацаанд төрийн мэдлийн 51 хувийг төлбөртэй болон гэрээний хугацаа дууссаны дараа төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэх, үндэсний хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжоор хангах, хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд нээлттэй арилжаалах асуудлыг дээрх гэрээнүүдэд тусгахаар боллоо гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж