Сэтгүүл зүйд уянгын халил байх ёсгүй

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Сэтгүүл зүйд уянгын халил байх ёсгүй

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Монголд хэвлэлийн эрх чөлөөг хангах чиглэлээр судалгаа болон сэтгүүлчдэд хандсан сургалтуудыг зохион байгуулдаг “Глоб Интернейшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалаас хэвлэлийн эрх чөлөөний талаар өгч буй сэтгэгдлийг нь сонслоо.

-Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдөр та Монголын хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн дүгнэх вэ?

-Гадаадад болон Монголд хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн ойлгож байгааг бид эхлээд ярих хэрэгтэй. Фрийдом Хаус ТББ-аас явуулсан судалгаагаар Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй байгаа. Парист төвтэй “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас явуулсан судалгаагаар хэвлэлийн эрх чөлөөний тодорхой асуудалтай орон гэж дүгнэсэн. Өмнөх жил манай орон 76 дугаар байранд байсан бол энэ жил бид 176-д орж, 100-гаар ухарчихсан байна. Монголд хэвлэлийн эрх чөлөө байгаа гэж үздэг нэг хэсэг, байхгүй гэж үздэг нэг хэсэгү бий. Яг одоогийн байдлаар хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Хэдийгээр өчнөөн тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа ч иргэний байр сууринаас хандаж байгаа нь эргэлзээтэй. Засч залруулах зүйлүүд ч бий.

-Хэвлэлийн эрх чөлөөтэй болгоход хэн оройлох үүрэг гүйцэтгэх вэ? Сэтгүүлч үү, эзэд үү, эсвэл ТББ-ууд уу?

-Үүнийг зөвхөн ганцхан хүн хийгээд болдог зүйл биш. Бүх нийтийн хамтын хүч үүнд хамгийн их нөлөөлнө. НҮБ-аас хэвлэлийн эрх чөлөө бол иргэний суурь эрх гэж үздэг. Тиймээс иргэд ч гэсэн хэвлэлийн эрх чөлөөгөөр хангуулахыг хүсэх хэрэгтэй.

-Сэтгүүлч уран зохиолч уу, уран зохиолч нь сэтгүүлч юм уу?

-Уран зохиол, сэтгүүл зүй бол хоёр тусдаа зүйл. Уран зохиол бол нийгмийн үзэгдэлийг харуулдаг ч гэсэн илүү фантаз оруулдаг. Харин сэтгүүлч бол бодит байдлыг л харуулах хэрэгтэй. Сүүлийн үед бичдэг хүмүүс цөөн болчихсон учраас зохиолчид сэтгүүлчдийн ажлыг хийж, сэтгүүл зүйд уянгын халил оруулж ирсэн. Сэтгүүл зүйд уянгын халил гэдэг зүйл байх л юм бол сэтгүүл зүйн үүрэг гажина. Хэрвээ та уянгын халилтай бичих гэж байгаа бол өөр ажил хийсэн нь дээр.

Б.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж