Иргэдэд газар өмчлүүлэх хугацааг сунгана

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Иргэдэд газар өмчлүүлэх хугацааг сунгана

УИХ-ын
Байгаль, орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол
Улсын иргэнд газар өмчлөх хугацааг 2018 оны тавдугаар сарын 1 хүртэл
сунгах тухай хуулийн төслийг дэмжлээ. Монгол Улсын иргэнд газар
өмчлүүлэх тухай хуулийг 2002 онд баталж 2003 оны тавдугаар сарын 1-нээс
мөрдөн өрх бүр газар өмчлөх эрхтэй болсон юм. Уг хуульд 2008 онд нэмэлт
өөрчлөлт оруулан Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон
билээ. Сүүлийн өөрчлөлтөөр 2013 оны тавдугаар сарын 1 хүртэл газар
өмчлүүлэх хугацааг сунгасан юм.  Хууль хэрэгжиж эхэлснээс хойших 10 жилд
Монгол Улсын нийт хүн амын 9,9 хувь газраа өмчилжээ. Энэ нь  нийт газар
нутгийн 0,19 хувь юм байна.

Хуульд зааснаар Монгол Улсын иргэд
нийслэлд 0,07 га, аймгийн төвд 0,35, сумын төв, тосгонд 0,5, нийслэлийг
аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын  дагуух сумын төвөөс
бусад газарт 0,07 га газар олгож байгаа юм.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж