
“Улаан эрэг”-ийн зурагт авалт өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Төв аймгийн Эрдэнэ сум болон Улаанбаатар хотноо үргэлжилсэн юм. Түүүхэн сэдэвт олон ангит киноны гол дүрд жүжигчин Б.Анхбаяр, Б.Оюун-Эрдэнэ, “Хэцүү анги” олон ангит киноны Сүнжид багшийн дүрээр нь үзэгчид илүүтэй таних Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Саранцэцэг, жүжигчин Д.Бямбацогт болон Э.Баярмагнай, Т.Анар, С.Батзориг, Б.Батсүх нарын шинэ залуу жүжигчид тогложээ. Тус кино тавдугаар сарын 7-ноос эхлэн үзэгчдийн хүртээл болох юм байна.
“Улаан эрэг” түүхэн олон ангит киноны трейлерийг ЭНД дарж үзнэ үү.
Г.ДАША