Хөлбөмбөгч Дэвид Бекхэм ширэн бөмбөгний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй нэгэн. Харин Викториягийн харцыг булаадаг ганц хүн нь түүний нөхөр аж. Саяхны нэг өдөр Лос Анжелесын “Лейкерс” багийг дэмжихээр Дэвид Виктория хоёр зэрэгцэн сууж NBA-ын тоглолт үзжээ. Хаа явсан газраа камерын дуранд өртдөг Дэвид, Виктория нарыг Английн хатан хаанаас дутуугүй алдартай, бас хамгийн сайхан хос гэдэг билээ. Тэд энэ удаа ч бас камерын дурангаас зугтааж чадаагүй аж. “Staples Center”-д NBA-ын тоглолтоос илүү олны сонирхлыг татаж байсан хүмүүс нь Дэвид, Виктория хоёр гэнэ. Виктория камерын хараанд буйгаа үл хайхран нөхрийнхөө чихэнд ямар нэгэн зүйлийг шивэгнэн хэлэхэд Дэвид чангаар инээд алдаж байсан аж.