МУГТ Очирбатын Бурмаа: БНХАУ-ын Таньюань хотноо болсон “Лондон 2012” Зуны Олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээний 72 кг-ийн жинд түрүүлэн, алтан медаль хүртэж, олимпийн наадамд оролцох эрхээ авсан.
ОУХМ Сүндэвийн Бямбацэрэн: БНХАУ-ын Таньюань хотноо болсон “Лондон 2012” Зуны Олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээний 55 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж, олимпийн наадамд оролцох эрхээ авсан.
ОУХМ Пүрэвдоржийн Лхамдэгд: Узбекистаны Ташкент хотноо болсон Жүдо бөхийн Ази тивийн АШТ-д 2 дахь жилдээ дараалан түрүүлж, Азийн аварга болсон.
ОУХМ Даваасүхийн Отгонцэцэг: БНХАУ-ын Таньюань хотноо болсон “Лондон 2012” Зуны Олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээний 48 кг-ийн жинд түрүүлэн, алтан медаль хүртэж, олимпийн наадамд оролцох эрхээ авсан.
ОУХМ Пүрэвжавын Өнөрбат: БНХАУ-ын Таньюань хотноо болсон “Лондон 2012” Зуны Олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээний 74 кг-ийн жинд түрүүлэн, алтан медаль хүртэж, олимпийн наадамд оролцох эрхээ авсан.
МУГТ Нямбаярын Төгсцогт: Казахстаны Астана хотноо болсон “Лондон 2012” Зуны Олимпийн наадмын эрх олгох боксийн тэмцээний 52 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж, олимпийн наадамд оролцох эрхээ авсан.
ОУХМ Бямбын Түвшинбат: Казахстаны Астана хотноо болсон “Лондон 2012” Зуны Олимпийн наадмын эрх олгох боксийн тэмцээний 69 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж, олимпийн наадамд оролцох эрхээ авсан.
ОУХМ Мөнхбатын Уранцэцэг: Узбекистаны Ташкент хотноо болсон Жүдо бөхийн Ази тивийн АШТ-ий 48 кг-ийн жинд түрүүлж, Азийн аварга болсон.