Хяналтын байцаагч нар Завханы сумдад ажилжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Хяналтын байцаагч нар Завханы сумдад ажилжээ

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын байгуулага өнгөрсөн долоо хоногт сумдын цэцэрлэг, сургууль нийтийн хоолны газрын орчин, эрүүл ахуйд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар Цэцэн-Уул сумын цэцэрлэгийн хоолонд хэрэглэж байсан жигнэмэгээс “staphylococcus aureus” төрлийн нян илэрчээ. Тиймээс мэргэжлийн хяналтын байцаагч нар акт тогтоон хураан авч, устгасан байна. Мөн шалгалтын үеэр Улиастай сумын “Баянзүрх”,”Дэвшил” хүнсний дэлгүүрт зарагдаж байсан хүүхдийн сок, үзэм зэргээс хөгц, мөөгөнцөр илэрч,  мөн тус сумын “Өег зоог” хоолны газрын хэрэглэж байсан хиамнаас мөн дээрх нян илэрсэн тул улсын байцаагчийн актаар хурааж, устгалд оруулсан байна.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж