Элбэгээтэй эвтэй явъя

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Элбэгээтэй эвтэй явъя

Ерєнхийлєгчийн хvлээлт ба М.Алтанхуяг

Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийг БНХАУ-ын дарга Ху Жинтаотой гар барин мэндчилэх зуур улс тєрийн хvрээнд "М.Алтанхуяг прокурор огцрох єргєдлєє єгчээ" хэмээх мессеж хvчтэй цацагдав. Хэдийгээр Ерєнхийлєгчийн ойрын эх сурвалжууд "М.Алтанхуяг Ц.Элбэгдоржийг Хятадаас ирмэгц улаан нvvрээрээ уулзаж, єргєдлєє гарт нь атгуулахаар єєртэй нь тохиролцсон" гэсэн ч М.Алтанхуягийг тойрсон дуулианы учир тайлагдалгvй энэ долоо хоног єнгєрч байна. Монгол Улсын Vндсэн хуулинд прокурорын байгууллагыг засаглал хуваарилах онолоор шvvх эрх мэдлийн хvрээнд хамааруулжээ. Улсын ерєнхий прокурор, тvvний орлогч нарыг Ерєнхийлєгч УИХ-тай зєвшилцєж, зургаан жилийн хугацаатай томилдог. Тиймээс хууль, шvvхийн байгууллагын XXI зууны Шинэчлэлййн автороор тодроод буй Ерєнхийлчєгч Ц.Элбэгдоржийн ярих ёстой сэдэв нь яалт ч vгvй Улсын еренхий прокурор. Ц.Элбэгдоржид энэ албыг хашиж буй М.Алтанхуягийг єєрчлєх сонирхол бий ч хууль номоо дагавал ирэх жилийг хvлээхээс єєр аргагvй. Учир нь Улсын ерєнхий прокурор М.Алтанхуягийн бvрэн эрхийн хугацаа 2011 онд дуусгавар болно.

– УЛС ТЄРИЙН ХVРЭЭНД "G-3 БА ТОМ ГУРВАЛ" ХЭМЭЭХ НЭР ТОМЪЁО ОРЖ ИРЛЭЭ-
Тєрийн тэргvvний улс тєрийн тактик нь уран бэрийн нvvдэл. Єєрєє ч энэ vгийг хэлэх дуртай. Тэрбээр энэхvv нvvдлээ юун туханд хvрэлгvй М.Алтанхуяг руу чиглvvлэхгvй. Гэхдээ албан ёсоор шvv дээ. М.Алтанхуягаас наана Авлигатай тэмцэх газар гэж нэг байгууллага бий. Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж єнгєрсєн оны аравдугаар сарын 5-нд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зєвлєлийн бvрэлдэхvvнийг томилох тухай зарлиг гаргасан юм. Чингэхдээ экс Ерєнхийлєгч Н.Энхбаярын 2007 онд гаргасан Олон нийтийн зєвлєлийн бvрэлдэхvvнийг батлах тухай 209 тоот зарлигийг хvчингvйд тооцсон юм. Хууль, шvvхийн байгууллагын хvрээнд хийж буй Ерєнхийлєгчийн нvvдлийг ажиглахад тэрбээр олон газар руу харц чиглvvлж, хvч тарамдахгvй байх байр суурьтай байна. Эхлээд Олон нийтийн зєвлєлдєє тvшиглэж, Авлигатай тэмцэх газрыг элбэн тохинуулчихаад дараа нь Улсын ерєнхий прокурорын газарт "зочлох" бодолтой байж ч мэднэ. Гэвч хууль, шvvхийн эрх мэдлийг шинэчлэхийн тулд томилгооны тухай хуулиудыг єєрчлєхєєс єєр аргагvй бололтой. Улсын ерєнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга нарын албан тушаалаа хаших хуулийн хугацаа нь дуусгавар болоогvй учраас тэр. Тэгээд ч М.Алтанхуяг, Ч.Сангарагчаа нарт хувь, хувьсгалын эрх ашгаа бодож, Элбэгээтэй эвтэй явахаас єєр гарц одоохондоо vгvй.

G-3 БА С.БАТБОЛДЫН ТЭРСЛVV 26-Д ЄГСЄН ХАРИУЛТ
Тєрийн ємчийн хорооныхон удтал шийрэгнэсний эцэст "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишvvнийг" уржигдар томиллоо. Ерєнхийлєгчийн зєвлєх П.Цагаан, экс Ерєнхийлєгч Н.Багабанди, Хас банкны ТУЗ-ийн дарга, "Инээмсэглэл"-ийн Ч.Ганболд нар ийнхvv Монголыг Оюутолгойд тєлєєлєх том гурвал боллоо. Гэхдээ тэдний цаана G-3 буюу их гурав бий. П.Цагаан бол Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн тєлєєллийн хvн. Н.Багабандийн тухайд, экс Еренхий сайд С.Баярын "Титэм vг", "Инээмсэглэл"-ийн Ч.Ганболд бол Ерєнхий сайдын гол хvмvvсийн нэг юм. Тэгэхээр улс тєр, бизнесийн хvрээнд "G-3 ба том гурвал" хэмээх нэр томъёо ийнхvv орж ирлээ. Гэхдээ орд тойрсон тоглоомын тойргийн гадна vлдсэн улстєрчид ууртай байна. УИХ дахь МАХН-ын бvлгийн 26 гишvvн С.Батболдод намын дотоод асуудалтай холбоотой шаардлага гардуулж, орд тойрон тоглох амбицаа илэрхийлсэн ч мєрєєдєл нь талаар болжээ. "Уучлаарай, би намын даргын албаа аваад нэг их удаагvй байна. Тиймээс та бvхнээс хvлцэл єчье. Уг нь их зєв санал, санаачилга л даа. Гэхдээ цаг нь арай болоогvй байна". МАХН-ын дарга, Ерєнхий сайд С.Батболд тэрслvv 26-д ийм хариулт єгчээ. Бухимдсан энерциэрээ намын даргынхаа єрєєний хаалгыг тас саван гарч ирсэн тэрслvv хэд "Ингэнэ гэдгийг нь ч гадарлаж байсан юм аа" хэмээн ихэд ууртай байгаа сурагтай. Гэвч хvссэн ч, эс хvссэн ч их гурвал G-3 нэгдэл дор эвлэлдэн нэгдсэн нь Оюутолгой, Тавантолгойг тойрон улс тєрийн "жvжиг" дэглэхийг хvссэн бvлэглэлvvдэд томоохон хаалт боллоо. G-3 болон мєрєєдлийн жагсаалт боловсруулагчдын хувьд тоглоомын шинэ дvрэм зохиох цаг ч эхлэв. "Элбэгээтэй эвтэй явъя". Энэ уриа G-3-ын хvрээнд хvчтэй сонсогдож байна. Эцэст нь G-3-ын гурван тєлєєллийг товчхон танилцуулъя. Экс Ерєнхийлєгч Н.Багабанди. Мэдээж хэрэг, тvvнийг бvх ард тvмэн танина. Гэхдээ намтрыг нь нэг их сайн мэдэхгvй. Тэрбээр хvнсний инженер технологич мэргэжилтэй. Философийн ухааны дэд доктор. Монгол Улсын Ерєнхийлєгчийн эрдэс баялаг, әрчим хvч, дэд бvтцийн бодлогын зєвлєх П.Цагаан. Сангийн сайдын албыг 1996-1998 онд хашиж явсан тэрбээр олон улсын хуульч, эдийн засагч мэргэжилтэй. "Инээмсэглэл" хамтлагийн дуучин Ч.Ганболд. Улс тєр, бизнесийн хvрээнд урлагийн хvний имижээр орж ирж буй энэ хvний удирдлага, олон нийтийн харилцаа, соёл, урлагийн менежментийн туршлагыг олон хvн олзуурхдаг.

Тоймч С.БАТТУЛГА. Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж